“Ногоон бэлчээр” малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төсөл эхлүүллээ

Local news, 04.02.2019

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт, Малын эрүүл мэнд төсөл малчдыг малын тоог өсгөхөөс илүүтэйгээр чанар, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх замаар бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог аажмаар бууруулж, доройтсон бэлчээр нутгаа сэргээх. Улмаар эрүүл бэлчээрээс бэлдсэн, баталгаатай, найдвартай малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээл нийлүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгооор ХасБанк, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран “Ногоон бэлчээр” малчдын хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

ШХА болон ХасБанк санамж бичигт гарын үсэг үзэглэлээ
ШХА болон ХасБанк санамж бичигт гарын үсэг үзэглэлээ ©ШХА

2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 2020 оны аравдугар сарын 30-ыг хүртэл үргэлжлэх энэхүү туршилтын зээлийг эхний ээлжинд Ховд аймгийн Чандмань сумын малчдад олгох юм. Тэнд бэлчээрийн төлөв байдал нь эрүүл, эрүүлжиж байгаа, бэлчээр ашиглалтын гэрээтэй, малаа чанаржуулан цөөлж, бэлчээрийн даацдаа тохируулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа 100 гаруй малчин өрх энэ төсөлд хамрагдах юм байна.

“Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд одоогоор 97 малчин өрхөд 500 сая төгрөгийн зээл олгожээ. Нэг өрх дунджаар 3-6 сая төгрөгийн зээл авч байгаа аж. Зээлд хамрагдахдаа малчид бэлчээрээ сайжруулах хариуцлагын гэрээ байгуулах учиртай. Гэрээгээ биелүүлэхгүй бол сарын 1 хувь байсан зээлийн хүү нь 2,7 хувь болж нэмэгдэх юм байна. ХасБанк зээлийн хэрэгжилтэнд улирал бүр хяналт мониторинг хийж ажиллахаар болоод буй.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр, бэлчээрээ сайжруулахын зэрэгцээ малаас гарах түүхий эдийн чанар болоод өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй илүү олон малчдад санхүүгийн хөшүүрэг болох аж. Мөн малчдыг илүү хариуцлагатай байх сэдлийг төрүүлэх том алхам юм.