Малчдын 7 Дундын Санг 2018 онд Хадгаламж Зээлийн Хоршоо болгон хөгжүүлэх төсөл амжилтай хэрэгжлээ


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Local news, 21.12.2018

Ховд аймгийн Дөргөн сумын “Мөнхийн Буян Өгөөж” Хадгаламж зээлийн хоршооны удирдах зөвлөлийн дарга П. Цогбадрах “Гишүүн тус бүр 3.0 сая төгрөгийн хадгаламжтай болохыг зорин ажиллаж байна” гэлээ.

Хадгаламж зээлийн хоршоодын малчдын төлөөллөл
Хадгаламж зээлийн хоршоодын малчдын төлөөллөл ©ШХА

2006 оноос малчдын бэлчээрийн хамтын менежментийн зохион байгуулалтыг дэмжин Швейцарын хөгжлийн агентлагын Ногоон Алт төслийн зохион байгуулж өгсөн Малчдын дундын сангууд хөгжлийн шинэ шатанд дэвшин Хадгаламж Зээлийн хоршоод болон хөгжиж байна. Малчдын Дундын санг байгуулах болсон үндсэн зорилго нь  бэлчээр ашиглалтын хэсгүүдийг бэхжүүлэх, дундын бэлчээрээ хамтдаа зүй зохистой ашиглах, нийтлэг эрх ашигт нийцсэн  хөрөнгө оруулалтууд хийхийг дэмжих явдал байсан юм. 2017 оноос эдгээр сангуудын цаашдын тогтвортой байдлыг хангах зорилгоор  малчдын Хадгаламж Зээлийн хоршоод болгон хөгжүүлэх бизнес загварыг хөгжүүлсэн билээ. Бий болсон санхүүгийн хуримтлалаас гадна, малчдын дунд бий болсон хамтын ажиллагаа, зохион байгуулалт, итгэлцэл зэрэг нийгмийн капитал дундын сангуудыг Хадгаламж зээлийн хоршоо болгон хөгжүүлэх үндсэн чухал хүчин зүйл байлаа.

Ховд аймгийн Дөргөн сумын “Мөнхийн Буян Арвижих” Хадгаламж зээлийн хоршоо нь 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрөл авсан 7 Малчдын Дундын Сангийн нэг юм.  2018 оны 12 сарын байдлаар энэ Хадгаламж зээлийн хоршоо байнгын 3 ажилтантай, 210.0 сая төгрөгийн хуримтлалтай болжээ. П.Цогбадрах хэлэхдээ “Бид гишүүддээ үйлчилгээгээ улам энгийн, хүртээлтэй болгохыг зорьж байна. Гишүүд маань хуримтлал хийх сонирхолтой болсон. Бидний дунд энэ олон жил бий болсон итгэлцэл хамгийн том давуу тал. Манай олонхи гишүүд 200 орчим малтай жижиг малчид. Ихэнх тохиолдолд барьцаа хөрөнгө нь хүрдэггүй учраас тэд банкны зээл авч чаддаггүй. Манай Хадгаламж зээлийн хоршоо тэдэнд жижиг зээл авах, боломжоороо хуримтлал үүсгэх үйлчилгээг хүнд суртал багатай, энгийн арга хэлбэрээр хүргэхийг  зорин ажиллаж байна”.

Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоотой хамтран малчдад зориулан хэрхэн Дундын санг Хадгаламж зээлийн хоршоо болгон хөгжүүлэх тухай болон бизнес хөгжлийн төлөвлөгөө боловсруулах сургалтын хөтөлбөр, гарын авлагууд боловруулсан нь их үр дүнтэй болж байна. Санхүүгийн Зохицуулах Хорооны мэдээллээс үзэхэд малчдын дунд Хадгаламж зээлийн хоршооны тухай ойлголт бага, хоршоод цөөхөн байсан ба Малчдын Дундын Сангийн үйл ажиллагаа, хөгжил орон нутагт байгаа хэрэгцээ, шаардлага, асуудал бэрхшээлийн тухай шинэ сургамж, туршлагуудыг бий болгож байна. Ногоон Алт Малын эрүүл мэнд төслийн туршлагаас  хөдөөгийн Хадгаламж зээлийн хоршоо байгуулах, ажиллуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хуваалцсан юм. Тухайлбал малчид алс хол нутагт байнгын нүүдэллэж явдаг учраас бүх гишүүдийн хурал хийх хугацааг холдуулан хоёр жил тутамд хийх, энэ хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, шийдвэрүүд гаргаж болох зэрэг асуудлууд шийдэгдсэн байна.

2018 оны 8 дугаар сард Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл Монголын Хадгаламж зээлийн хоршоодын холбоотой хамтран Тайланд улсад явагдсан туршлага судлах ажилд малчид, Хадгаламж зээлийн хоршоодын төлөөллийг оролцуулсан билээ. Үүний нэг гишүүн нь Ховд аймгийн Дөргөн сумын “Мөнхийн буян өгөөж” Хадгаламж зээлийн хоршооны удирдах зөвлөлийн дарга П.Цогбадрах байсан юм. Тэрбээр Тайландын туршлагын тухай хэлэхдээ “Бид үйл ажиллагаандаа байнга шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх хэрэгтэй юм байна. Гишүүдийн итгэлцэл, хамтын ажиллагаа хоршооны хөгжилд их чухал юм байна” гэсэн юм. Тэд олон жилийн өмнө орон нутгийн ард иргэд нэгдэн эдийн засгийг боломжоо нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан Хадгаламж зээлийн хоршоод хэрхэн амжилттай хөгжсөн тухай туршлагуудаас суралцсан юм.