Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал сэдэвт Төслийн шалгаруулалтын урилга


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Local news, 31.01.2020

Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) үндсэн зорилго нь Монгол Улсын иргэд болон байгууллагуудад хүртээмжтэй, эрх тэгш, ногоон, хөгжингүй нийгмийг байгуулахад хувь нэмрээ оруулах явдал юм. ШХА нь энэ зорилгоо Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, Суурь боловсрол ба мэргэжлийн сургалт, Засаглал гэсэн гурван үндсэн чиглэлд дэмжлэг үзүүлэх замаар биелүүлж байна.

ШХА нь дараах сэдвүүдийн хүрээнд жижиг төслийн шалгаруулалтын тендер зарлаж байна. Үүнд:

  • Хүрээлэн буй орчны асуудал хөндсөн
  • Уур амьсгалын өөрчлөлтөд нутгийн иргэдийн дасан зохицох чадварыг сайжруулах
  • Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөхиүлэн сурталчилсан аль нэг байж болно.

Монгол
Монгол ©ШХА

Төсөл сэдвийн дор мэдлэг мэдээлэл хуримтлуулах, санал болгож буй чиглэлээр тогтвортой байдал бий болгохуйц чадавх нэмэгдүүлэх, төслийн ерөнхий хүрээнд шинэлэг, орчин үеийн арга барил, технологийг нэвтрүүлэн асуудлыг шийдвэрлэхээр санал болгосон байна. Төслийг нийт 18 сарын дотор бүрэн хэрэгжүүлж дууссан байх шаардлагатай.

Төслийн шалгаруулалт дараах хоёр үе шаттай явагдана. Шалгаруулалтад оролцогчид төслийн ерөнхий төсөөлөл буюу концепц материалыг хавсаргасан маягтыг бөглөн ирүүлнэ. Ирүүлсэн материалуудыг шалгаж, зөвхөн эхний шатанд тэнцсэн оролцогч нарт төслийн иж бүрэн саналыг сүүлийн шалгаруулалтад ирүүлэхийг урина.

Оролцогчдод тавигдах шаардлага:

Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд 2 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, төрийн агентлагууд, ашгийн бус, нийгмийн хөгжлийн төлөө байгууллагууд, их дээд сургууль болон судалгааны байгууллагууд байна.  Гадаадын байгууллагуудтай хамтарсан байдлаар ирүүлсэн төслийг оролцохыг зөвшөөрнө.

Төсөлд тавигдах шаардлага:

Төслийн шалгаруулалтад оролцогч нь төслийн ерөнхий төсөөлөл буюу концепцийг (DOCX, 20.4 kB) англи хэл дээр, 5-аас дээшгүй хуудас материал ирүүлэх ба дараах зүйлсийг багтаасан байна. Үүнд:

  • Төслийн агуулга, дэвшүүлсэн асуудлын тайлбар тодорхойлолт (Төслийн санал нь ШХА-ний одоогийн хэрэгжүүлж, санхүүжүүлж буй төслүүд болон хөтөлбөртэй давхцахгүй, өөр байна (ШХА-ийн стратеги харна уу )
  • Хүрэх үр дүн; төсөл хэрэгжүүлэх стратеги, хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй эрсдэлүүд, хэрэгжүүлэх арга зам, төслийн бүтэцийг багтаана
  • Төслийн хураангуй төсөв
  • Оролцогч байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, хэрэгжүүлэхээр санал болгосон төсөлд хамаарах туршлага болон хамгийн сүүлд хамтарч ажилласан 2 түншийн тодорхойлолт

Санхүүжилтийн нөхцөл:

  • ШХА-ийн санхүүжүүлэлт нь 270 сая төгрөг хүртэл байна. Нийт төсвийн 20%-80%-ийг төслийн санал хүргүүлж байгаа байгууллага заавал өөрийн болон бусад санхүүжүүлэгч байгууллага,  Монгол улсын Засгийн газрын байгууллагаас бэлэн ба бэлэн бусаар бүрдүүлсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд эх үүсвэрээ нотолсон байна. Шалгаруулалтыг төслийн төсвийн өөрийн оролцооны хувиар дүйцүүлэн үнэлэхийг анхаарна уу.

Төслийн санал ирүүлэх:

Шалгаруулалтад оролцогчид төслийн ерөнхий төсөөлөл буюу концепцийг ulaanbaatar@eda.admin.ch и-мэйл хаягаар 2020 оны 3 дугаар сарын 4-ны өдрийг хүртэл хугацаанд ирүүлнэ. Материалыг хүлээн авсан баталгааг и-мэйлээр хариу илгээх ба шалгарсан оролцогчдод 2020 оны 3 дугаар сарын 20-ны дотор эргэн мэдэгдэнэ. Шалгаруулалтын үеээр утсаар болон и-мэйлээр асуултууд хүлээн авахгүй бөгөөд асуултанд хариулахгүй болохыг анхаарна уу.