Магистрын зэрэгтэй АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ 26 ЗӨВЛӨХ дипломоо гардаж авлаа


Questa pagina non è disponibile in italiano. Selezionare una delle lingue seguenti:

Local news, 05.02.2019

Монгол Улсад анх удаа магистрын зэрэгтэй “Ажил мэргэжлийн зөвлөх”-үүдийг Монгол Улсын Их Сургуулийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөр бэлтгэлээ. 2019 оны нэгдүгээр сарын 22-нд тус хөтөлбөрийн анхны төгсөлтийн үйл ажиллагаа болж, магистрын зэрэгтэй 26 ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд төрөн гарч байна.

“Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн анхны төгсөгчид
“Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн анхны төгсөгчид ©ШХА

“Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн анхны төгсөлтийн үйл ажиллагааг нээж Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны сайд С.Чинзориг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны (БСШУСЯ)-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын дарга С.Мөнхбат болон МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар оролцож, нийт мэргэшсэн зөвлөхүүддээ баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь амжилт хүсэн олон хүмүүсийн ажил мэргэжлийн хөтөч болж явахыг захилаа. Мөн Монгол Улсад ажил мэргэлжийн зөвлөхүүд нэн эрэлттэй, чухал сэдэв гэдгийг тэд онцолсон юм.

“Ажил мэргэжил судлал” магистрын хөтөлбөрийг боловсруулахад Герман Улсын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургуулийн эрдэмтэн багш нар оролцсон. Эдгээр багш нарын хувь нэмрийг БСШУСЯ-наас өндрөөр үнэлж тус сургуулийн профессор Б.Й.Эртельт болон М.Шарпф нарт хүндэт жуух бичиг гардууллаа.

“Энэ хөтөлбөрийг ХНХЯ, БСШУСЯ -ны дэмжлэгтэйгээр Герман, Швейцар, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилттэй, ХНХЯ-тай Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй юм. Тиймээс Монгол Улсын тухайд ач холбогдол өндөртэй, үр дүнтэй ажил болсон хэмээн талууд дүгнэж байна.