Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх байгууллага сонгон шалгаруулах тендерийн зар

Local news, 27.05.2019

Швейцарын хөгжлийн агентлаг нь 2007 оноос хойш Монгол Улсын боловсролын шинэчлэлд туслалцаа үзүүлж ирсэн. 2014 оноос Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсын Засгийн газартай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” (ТХБ) төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм.

esd-training
esd-training © SDC / ESD

Төслийн хоёрдугаар үе шат 2019-2022 онуудад хэрэгжих бөгөөд гол зорилго нь ТХБ төслөөр дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгохыг дэмжих явдал юм. Энэ үе шатанд ТХБ-ын талаарх ойлголтыг үндэсний хэмжээнд улам гүнзгийрүүлж, ТХБ-ын практик хэрэглээг хангах үүднээс орон нутгийн болон сургуулиудын чадавхыг бэхжүүлнэ.

Швейцарын хөгжлийн агентлаг нь уг төслийг 6 аймагт хэрэгжүүлэх хоёр төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах бөгөөд тус хоёр байгууллагын нэг нь боловсролын салбарын нөгөө нь байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт үйл ажиллагаа явуулсан чадвар, туршлагатай байна.

Гэрээний хугацаа:.2019.09.01-2022.06.30

 ТББ-ын гүйцэтгэх үүрэг:

  • Аймгийн түвшний оролцогч талууд, манлайлагчдыг тодорхойлон, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх
  • ТХБ-ын талаарх мэдлэгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, орон нутгийн удирдлага болон бусад оролцогч талуудад зориулж сургалт зохион байгуулах
  • Орон нутгийн удирдлага, сургууль, байгаль орчны төвүүдэд ТХБ-той холбоотой үйл ажиллагаа төлөвлөх, хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх
  • Орон нутгийн оролцогч талуудын  хамтын ажиллагааг хангаж, зохион байгуулах
  • Тухайн айм болон бусад аймгуудын хооронд боловсрол, байгаль орчны чиглэлээр харилцан туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулах
  • Хамтрагч талуудад мэдээллийн болон тараах материал боловсруулахад нь туслах

Тендерт санал ирүүлэх байгууллагуудад тавигдах шаардлага:

  • Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй бөгөөд 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх. Дээр дурдагдсан холбогдох салбаруудад үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай байх
  • Тогтвортой хөгжил, ерөнхий боловсрол, ТХБ болон тогтвортой хөгжил, ногоон хөгжил, экологийн болон байгаль орчны боловсролын чиглэлээр ажиллах чадварлаг боловсон хүчин; жендерийн эрх тэгш байдлыг ханган ажиллах ноу-хау, туршлагатай байх
  • Үндэсний болон орон нутгийн түвшинд удирдлагуудтай хамтран ажиллаж, орон нутгийн иргэдийг зохион байгуулан, нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан туршлагатай
  • Хэд хэдэн аймагт үйл ажиллагаа явуулах техник арга зүйн болон хүний нөөцийн чадавхтай байх
  • УБ хотод болон орон нутагт төслийн удирдлага, хэрэгжүүлэлтийн туршлагатай байх
  • Олон улсын хөгжлийн байгууллагуудтай ажиллаж байсан туршлагатай, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудыг англи хэлээр бүрдүүлэн өгөх чадавхтай байх

Тендерт хэрхэн оролцох:

Тендерт оролцох сонирхолтой байгууллага нь Швейцарын хөгжлийн агентлагаас тендерийн дэлгэрэнгүй бичиг баримтыг авах боломжтой. Бүрэн битүүмжилсэн тендерийн материалыг 2019 оны 7 сарын 5-ны өдрийн 17:00 цаг хүртэл Швейцарын хөгжлийн агентлагийн ресепшн дээр ирүүлнэ үү. Хожимдож ирүүлсэн материалыг хүчингүйд тооцно. Тендерийн талаар утсаар мэдээлэл өгөх боломжгүй.

Холбоо барих:

Швейцарын хөгжлийн агентлаг
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Скай Плаза Бизнес Төв, А блок
Элчин сайдын яамны гудамж 9,

Утас: 976-11-331422
Факс: 976-11- 331420

Ажлын цаг: 9.00 -13.00 ба 14.00 -17.00