Швейцарын хөгжлийн агентлагийн даргын мэндчилгээ

Local news, 18.10.2021

Гол нь хэзээ ч зогсохгүй үргэлжлэн, толгод хөндий дундуур өөрийн замаа олно. Цаг хугацаа ч үүнтэй адил юм. Юуг ч хүлээхгүй. Монголд ирсэн эхний жил шиг л хурдан өнгөрч өөрчлөгдөж байна. Энэ сайхан оронд ирээд би хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Стефани Бурри, ШХА-ийн дарга
Стефани Бурри, ШХА-ийн дарга ©ШХА

Ковид-19 цар тархал та бүхэнтэй учрахад саатал учруулсаар л байна. Энэ цар тахал надад болон дэлхий даяар хүндрэл бэрхшээл учруулсаар байна. Энэ нь бидэнд орон зай, хурдны хязгаарлалтыг чухлыг харуулж, мэдрүүлж байна. Гэсэн хэдий ч та бүхэндээ  мэдээллийн товхимлын хоёр дахь дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна.

"Анхаарал хандуулдаг зүйлийнхээ төлөө тэмцээрэй, энэ нь бусдыг чамтай нэгдэхэд хүргэнэ" саяхан өнгөрсөн Америкийн шүүгч Рут Бадерын хэлсэн үг үргэлж миний санаанд байдаг. Төслийн шугамаар Архангай, Завхан, Дархан-Уул, Өвөрхангай, Булган зэрэг байгалийн гайхалтай үзэсгэлэнт газруудаар аялж, гайхалтай хүмүүстэй уулзаж, олон хүний сайн сайхан амьдралд хувь нэмрээ оруулах боломж надад удаа дараа тохиож байсан юм. Илүү сайхан, тогтвортой ирээдүйг бий болгохын тулд эрч хүч, мөрөөдлөөр дүүрэн гайхалтай хүмүүсийн гэрэл гэгээтэй, шинэлэг сэтгэлгээтэй нэгдвэл бид үргэлж өөрчлөлт хийж чадна.

Биднийг ажлын хүрээ болох хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, суурь болон мэргэжлийн боловсрол, засаглал болон соёл урлагтай холбоотой таны дэмжлэг надад болон ШХА-ийн нийт хамт олонд минь урам зориг өгч байна.

Миний хувьд та бүхэнтэй ярилцаж, санал бодлоо солилцоход баяртай байх болно. Хувь хүний, байгууллагын, Засгийн газрын хүсэл эрмэлзэл, амлалт амьдралд гарсан өөрчлөлт, итгэл найдварын талаар та бидэнтэй санал сэтгэгдлээ харамгүй хуваалцаарай.

Хамтрагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр манай хамт олны амжилтууд та бүхэнд таалагдана гэж найдаж байна.

 

Стефани Бурри

Хамтын ажиллагааны дарга