Монгол Улс дахь төвлөрөл сааруулалтын үйл явц болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэл

Local news, 04.05.2021

Монгол Улсын Парламент шинэ он гарахын өмнөхөн буюу 2020 оны 12 дугаар сарын 24-нд  тус улсын Үндсэн хуулийн дараа эрэмблэгдэж орох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг амжилттай баталлаа. Тус хууль нь бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын эрх зүйн харилцааг зохицуулдаг органик хууль юм.

Монгол Улсын Парламент
Монгол Улсын Парламент ©DPSP

Монгол Улсын Парламент 2019 онд Үндсэн хуулиндаа нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулснаар сүүлийн 10 гаруй жил яригдсан засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, тэдгээрийн эрх зүйн харилцааг зохицуулдаг энэхүү гол хуулинд томоохон өөрчлөлт хийх үндэслэл бүрдсэн.

Монгол Улс парламентийн засаглалтай ардчилсан улс болсоноо 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиндаа тунхаглаж,  нутгийн өөрөө удирдах ёсны үзэл санаа, зарчмаа тусгасан байдаг.. Үндсэн хуулинд тусгасан нутгийн удирдлагын шинэ үзэл баримтлалын хүрээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг анх 1992 онд баталсан юм. Өнгөрсөн хугацаанд тус хуулинд 2006 онд нэг удаа шинэчилсэн найруулгын өөрчлөлт, 20 гаруй удаа бага хэмжээний нэмэлт, өөрчлөлт хийгдэж байсан байна.

Энэ удаагийн хуулийн шинэчлэлээр 70 гаруй хувь нь өөрчлөгдөж, ингэхдээ шинэ зарчмууд, шинэ үзэл баримтлалаар баяжсанаараа ихээхэн онцлогтой боллоо. Ялангуяа хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон иргэдийн оролцоог сайжруулахад чиглэлд чухал ахиц гарсан. Тухайлбал төвлөрөл сааруулалтын гол гол зарчмууд болох субсидиар, чиг үүрэгт санхүүжилт хууваарилах, чиг үүргийг тодорхой хуваарилах гэх мэт зарчмуудыг тусгаж, засаг захиргааны түвшин бүрээр чиг үүргийг оновчтой хуваарилах чиглэлээр нилээд өөрчлөлт оруулжээ.

Монгол Улсын парламентын МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, хуулийн төсөл санаачлагч Д.Тогтохсүрэн энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр орон нутаг болон төрийн чиг үүргийг хуулийн өөрчлөлт орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгох (тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хэсгийг орон нутагт шилжүүлэх, хүн амын орлогын албан татварыг сүм/дүүрэгт шилжүүлэх зэрэг) болсон нь тухайн орон нутгийн хөгжлийг хангахад чухал суурийг тавилаа. Түүнчлэн энэхүү хуулийн өөрчлөлтөөр цаашид 300 орчим салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийх томоохон ажил хүлээж байна гэв.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинчилсэн найруулгын төслийг боловсруулсан хуульчдийн багийн ахлагч Д.Ганзориг хэлэхдээ шинээр батлагдсан нэгжийн хуулинд чиг үүрэг, эрх хэмжээ, бүрэн эрх гэдэг эрх зүйн ойлголтыг нилээн сайн тодорхой тусгаж өгсөн. Урьд нь байсан эрх зүйн зохицуулалтад нийтлэг бүрэн эрх гэдэгт чиг үүрэг, эрх хэмжээг хамтад авч үзэж байсан нь хэн юу хариуцаж хэрэгжүүлэх нь тодорхой бус байдалд хүргэж байсан. Улмаар зарим чиг үүргүүд өгсөн. Урьд нь байсан эрх зүйн зохицуаар явж ирсэн байдаг. Харин нэгжийн хуулийн энэ удаагийн өөрчлөлтөөр эдгээр нарийн төвөгтэй асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгждэг Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл, болон Улсын Их Хурлын Тамгын газарт хэрэгждэг Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслүүд хамтран энэхүү эрх зүйн шинэчлэлийн ажил эхлэх мөчөөс эхлэн хууль тогтоогчид, гүйцэтгэх засаглалын бүх шатны байгууллагуудтай олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэн ирсэн нь хуулийн төслийг Парлиаментаар батлах ажилд ихээхэн хувь нэмэр болсныг энд дурдах нь зүйтэй юм.

Ийнхүү Монгол Улсад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор баталсан төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн зорилго болох Монгол Улсад төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хэлбэрэлтгүй хангах, нээлттэй, хариуцлагатай, сайн засаглалыг бүрдүүлэн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болохоор байна.

Монгол Улс дахь төвлөрөл сааруулалтын томоохон шинэчлэлийн ажлыг амжилттай эхлүүлж, үргэлжлүүлэх энэхүү нөр их ажилд хувь нэмэр оруулж хамтран ажилласан бүх талуудад талархал илэрхийлье.