Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн II үе шат)
Мэргэжлийн боловсрол сургалтын төслийн II үе шат (МБС II) нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн тэгш, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Төсөл нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангах, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангасан байдлаар нийт залуучуудад үр өгөөжийг нь хүртээхийн тулд энэхүү төслийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ. Ядуурлыг бууруулах, жендерийн тэгш байдлыг хангах асуудал нь төслийн загвар, төслийн хүрэх үр дүнг тодорхойлсон баримт бичгүүдэд бодит тусгалаа олсон.
Улс / бүс нутаг | Сэдэв | Хугацаа | Төсөв |
---|---|---|---|
Монгол улс |
Vocational training nothemedefined
Vocational training
|
01.01.2016
- 31.12.2018 |
шв.франк 2’400’000
|
- Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр нь залуучуудад хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлсэн байна.
- Залуучуудад үзүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үр дүнтэй болсон байна.
- Залуучууд гарааны шинэлэг бизнесийг эрхлэн явуулах бөгөөд энэ нь цаашид өргөжин хөгжих чадавхитай болсон байна.
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсруулж, батлуулахаар өргөн барьсан байна.
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг оновчтой болгоно.
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдан зохицуулах механизм нь үр дүнд чиглэсэн байна.
- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний арга зам, үйл явц, арга хэрэгслүүд оновчтой болсон байна.
- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлдэг ажилтнуудын чадавхи дээшилсэн байна.
- Орон нутгийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн түншлэл бэхжсэн байна.
- Залуучуудын гарааны бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлэх загварыг туршина.
- Бизнес хөгжлийн үйлчилгээний байгууллагууд нь сонгогдсон гарааны бизнес эрхлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлдэг болсон байна.
- Зөвлөн туслах үйлчилгээ болон төгсөгчдийн сүлжээ нь залуучуудын бизнес гарааг дэмжинэ
- Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх ажил олгогчид болон олон нийтийн ойлголт, хандлага эерэгээр өөрчлөгдсөн;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын чанарыг дээшилж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулагдсан;
- Баруун бүсийн арга зүйн төвийн үйл ажиллагаа сайжирсан.
- GFA, GEFAK болон Swiss Contact компаниудын консорциум
- Монгол Улсын Хөдөлмөрийн яам
Монгол Улсын Аж үйлдвэрийн яам
Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллага
Хөдөлмөрийн хувийн бирж
Бизнес хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэгч байгууллага, бизнес инкубатор төв
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
-
ЭЗХАБ-ын Хөгжлийн тусламжийн хороо EDUCATION
Sub-Sector according to the OECD Developement Assistance Commitiee categorisation Vocational training
Түгээмэ сэдэв The project also supports partner organisation improvements
Тусламжийн төсөл Project programme contribution
Төслийн дугаар 7F07710
Үндэслэл, суурь мэдээлэл |
Монгол Улсын эдийн засаг сүүлийн таван жилд хурдацтай өсч, нэн ялангуяа эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжсөн нь мэргэшил, ур чадвартай ажилтны эрэлт хэрэгцээ түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд асар их өөрчлөлт гарах үндэс болсон. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын ажлын чанар сайжирч, төгсөгчдийн тоо нэмэгдсэн хэдий ч ажил олгогч эзэд мэргэшилтэй ажиллах хүчний эрэлт хэрэгцээ хангагдаагүй хэмээн мэдээлсэн хэвээр байгаа бөгөөд ур чадвартай олон залуу ажилтан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэлд өртсөөр байна. 2014 оны байдлаар 15-25 насны залуусын ажилгүйдлийн түвшин төсөл хэрэгжих аймгуудын дүнгээр 17 хувь байна (улсын хэмжээнд 7.9 хувь). Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн бодлого, түүний хэрэгжилт нь эдгээр залуу хүмүүс хөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй нэвтрэн ороход дорвитой хувь нэмэр болж чадахгүй байгаа юм.
|
Зорилтууд |
Төслийн хоёрдугаар үе шатанд тавьсан зорилго нь сонгогдсон бүс нутаг болох Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Баянхонгор (Баруун бүс), Өмнөговь, Дархан болон Улаанбаатар хотод эрэгтэй, эмэгтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино. |
Зорилтот бүлэг |
Төслөөс шууд үр шим хүртэгчид нь сургуулиас ажилд шилжих шилжилтийн үедээ байгаа эрэгтэй, эмэгтэй залуучууд байна. Эдгээр нь ихэвчлэн хөдөө орон нутаг, хотын захын хороололд амьдардаг залуус, мэргэжлийн боловсрол, сургалтын урт, богино хугацааны курс, сургууль төгсөгчид, ажилгүй иргэд болон албан бус салбарт ажиллагсад байна. |
Дунд хугацааны үр дүн |
|
Үр дүн |
Хүрэх үр дүн: Өмнөх үе шатны гол үр дүн: “Баруун бүсийн Мэргэжлийн боловсрол, сургалт”-ын төслийн эхний үе шатанд дараах ололт, амжилтад хүрсэн. Үүнд: Төслийн нэгдүгээр үе шатны “Орон нутгаас үндэсний хэмжээнд”, “Хувийн хэвшлийн оролцоо” “Оролцоо хангасан хамтын үйл ажиллагаа” зэрэгт суурилсан арга хандлагыг Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас шилдэг туршлага хэмээн үнэлсэн. Ялангуяа сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа хувийн хэвшил болон холбогдох бүх талыг оролцуулан хэлэлцүүлсэн нь тэдний үүрэг хариуцлагыг улам нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Энэхүү үйл явц нь төслөөс боловсруулсан сургалтын хөтөлбөрийн загварыг үндэсний хэмжээнд хэрэглэхээр шийдвэрлэхэд чухал түлхэц болсон юм. Төслөөс боловсруулж гаргасан “Ажил мэргэжлийн лавлах” (дэлгэрэнгүй тодорхойлолт) боловсруулах аргачлалыг, ажил олгогч эзэд зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжлүүдээр лавлах боловсруулахдаа ашиглах болсон. |
Удирдлага / Хариуцах байгууллага |
ШХА |
Кредит |
Хөгжлийн хамтын ажиллагаа |
Төслийн хамтрагч |
гэрээт хамтрагч хамтрагчид Гэрээт түнш GFA, GEFAK болон SwissContact компаниудын консорциум Хэрэгжүүлэгч түнш Орон нутгийн түншлэгч байгууллагууд Дараах байгууллагуудыг төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах илүү магадлалтай гэж үзэж байна. |
Бусад төсөлтэй уялдсан байдал |
ШХА-ийн санхүүжилттэй Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төсөл, Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөр, Европын Холбооны санхүүжилттэй Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл (STVET), Монгол Улсад ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (SECiM), ОУХБ-ын Бангкок дахь Ази, Номхон далайн Бүсийн төв, Мэргэжлийн боловсрол, сургалт-түншлэл ТББ |
Төсөв | Одоо хэрэгжиж буй үе шат Швейцарийн төсөв шв.франк 2’400’000 Өнөөг хүртэл олгосон Швейцарийн санхүүжилт шв.франк 2’257’780 |
Төслийн үр шатууд |
Phase 3
01.01.2019
- 30.06.2021
(Completed)
Phase 2 01.01.2016 - 31.12.2018 (Completed) Phase 1 01.01.2011 - 31.12.2015 (Completed) |