Тогтвортой хөгжлийн боловсрол

Projekt abgeschlossen
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон ТХБ төслөөс хамтран зохион байгуулсан "Усны засаглал" үндэсний хэлэлцүүлгээр усны зохистой хэрэглээг уриалсан. 2015.10.13 © ШХА / ТХБ төсөл

Монгол улсад тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэвтрүүлэх, нутагшуулах улмаар тогтвортой хөгжлийн эрх зүйн, инстицуцийн орчин, чадавхийг бий болгоход  дэмжлэг үзүүлэхийг зорьж буй  “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл нь Монгол улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Тогтвортой хөгжил буюу “ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хязгаарлахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангахад чиглэсэн хөгжил”-ийг олон нийтэд таниулах, ойлгуулах чиглэлээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл нь ерөнхий боловсролын 628 бага, дунд сургуулиуд, төрийн ба бизнесийн салбар, иргэнийн нийгэмтэй хамтран ажиллаж байна.

Land/Region Thema Periode Budget
Mongolei
Bildung
Bildungspolitik
Sekundarstufenbildung
01.12.2013 - 31.12.2018
CHF  8’460’000
Hintergrund

Монгол Улс нь 3 сая гаруй хүн амтай,  1,5 сая хавтгай дөрвөлжин км өргөн уудам газар нутагтай, далайд гарцгүй орон. Монгол улсын эдийн засаг сүүлийн хориод жилд  хурдацтай өсөхийн хэрээр нийгэмд баян, ядуугийн ялгаа ихсэж, тэгш бус байдал бий болжээ. Түүнчлэн хотжилт эрчимтэйгээр явагдаж нийт хүн амын 66% нь хот, суурин газарт амьдарч байна.  

Монголчуудын амьдралд технологийн дэвшил эрс өөрчлөлтүүдийг авчирч замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, хог хаягдал зэрэг өдөр тутмын хүндрэлтэй асуудлуудыг бий болгож байна.

Байгалийн нөөцийг ашиглан баялгийг бүтээхийн хэрээр экологийн сорилтууд тулгарч улмаар тогтвортой хөгжлийн зарчмаас гажих болно гэдгийг олон нийт ойлгодог болжээ.

Иймээс иргэд хотын агаарын бохирдол, уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдээгүй орхигдсон газрууд, байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, бэлчээрийн талхагдал, цөлжилт, усны хомсдол, гол, нуур ширгэх, бохирдох, ойн доройтол, ховордсон зэрлэг ан амьтдын тоо цөөрөх зэрэг хүндрэлтэй асуудалд анхаарлаа хандуулж байна.

Түүнчлэн иргэд соёлын өв, үнэт зүйлсийг хамгаалах талаар илүү санаа тавьж, эрүүл зөв хооллох гэх мэт амьдралын зөв хэв маягт анхаарч, хэрэглээний эд зүйлсийн сонголт ба хэрэглээний хэмжээнд ач холбогдол өгдөг болжээ. 

Ziele

Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн хэтийн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.

Төслийн зорилго:

Тогтвортой хөгжлийн боловсролын (ТХБ) үзэл санаа, ойлголтыг Монгол Улсын боловролын тогтолцоонд нэвтрүүлсэн бөгөөд тогтвортой хөгжил (ТХ), ногоон хөгжлийг (НХ) дэмжих институцийн, эрх зүйн, зохион байгуулалтын орчин бүрдсэн байна.

Zielgruppen
  • БСШУЯ, БОНХАЖЯ-ны харьяа байгууллагууд,
  • Аймгийн засаг даргын тамгын газрууд зэрэг төрийн байгууллагууд ба тэдгээрийн ТХБ, ТХ хариуцсан албан хаагчид
  • 21 аймаг/ 9 дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд
  • 25000 багш нар (80% эмэгтэй)
  • 428000 сурагчид (50% эмэгтэй)
  • Шийдвэр гаргагчид
Resultate

Erwartete Resultate:  

  • ТХБ-ын үзэл санааг нийт 628 сургуулийн (1-12 дугаар анги)  сургалтын хөтөлбөрт суулгасан байна. 
  • Шийдвэр гаргагчид, олон нийтийн (насанд хүрэгчид, залуучууд, эцэг эхчүүд, иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагууд) ТХБ, ТХ, НХ-ийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, төсөлд хамрагдсан  аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, ISO 14001 баталгаажуулалт хийлгэсэн байна.


Resultate von früheren Phasen:  

Монгол Улсын Засгийн Газраас GIZ, WWF  донор байгууллагуудын  дэмжлэгээр ерөнхий боловсролын 40 лаборатори сургуулиудад ТХБ-ын үзэл санааг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байсан. Түүнчлэн 2008 оноос ШХА-ын “Цөлжилтийг сааруулах” төслийн хүрээнд анх удаа “Эко сургуулийн” хөтөлбөрийг танилцуулан ажиллаж, зорилтот аймгуудын 100 гаруй дунд сургууль хамрагдаж  байжээ.  Дээрх туршлагуудыг ТХБ төслийн хэрэгжилтэнд хэр зэрэг уялдуулж болох талаар ШХА-с “Олон түвшинт суурь судалгаа” хийсэн бөгөөд энэхүү судалгааг ТХБ төсөл хэрэгжих суурь баримт болгон ашигласан юм. 


Verantwortliche Direktion/Bundesamt DEZA
Kreditbereich Entwicklungszusammenarbeit
Projektpartner Vertragspartner
Internationale oder ausländische NGO
  • Andere internationale oder ausländische NGO Norden


Andere Partner

 

Гэрээлэгч түнш:

  • Боловсролын ба байгаль орчны салбарын төрийн байгууллагууд, ТББ, бусад

Хэрэгжүүлэгч түнш:

  • БСШУЯ,
  • БОНХАЖЯ,
  • ШХА

Зохицуулагч/Хэрэгжүүлэгч түнш:

  • GIZ (ГОУХАН),
  • Шведийн Упсала Их Сургууль,
  • Швейцарийн БИС-ийн дэргдэх IZB хүрээлэн  

Бусад түнш

  • Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт
  • Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  • Боловсролын Хүрээлэн
  • Аймгийн Засаг Даргын Тамгийн Газар
  • Боловсролын газрууд (аймгийн түвшинд)
  • Байгаль орчны газрууд  (аймгийн түвшинд)
  • Бага, суурь боловсролын сургуулиуд
  •  Үндэсний Төрийн Бус Байгууллагууд
  • Олон улсын байгууллагууд (WWF, GIZ, JICA) 
Koordination mit anderen Projekten und Akteuren
  • Залуучуудын Хөгжлийн Хөтөлбөр (SDC/UNFPA);
  • Мэргэжлийн Боловсрол Сургалтын төсөл (SDC/GIZ);
  • БСШУЯ-ны удирдлаган дор хэрэгжиж буй Боловсролыг дэмжих олон улсын түншлэл (GIZ, ADB, WB, UNICEF, UNESCO, JICA, SDC)
  • PAGE: Ногоон Эдийн Засгийн Түншлэл (UNEP)
  • Bilateral Education (JICA) ба Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь” (GIZ) хөтөлбөрүүд
Budget Laufende Phase Schweizer Beitrag CHF    8’460’000 Bereits ausgegebenes Schweizer Budget CHF    8’187’012
Projektphasen

Phase 1 01.12.2013 - 31.12.2018   (Completed)